Хөшигний өргөн нь цонхны өргөнөөс хамгийн багадаа 50см-аар их байх шаардлагатай.
Хөшигний өргөнийг олохдоо хөшигний замын өргөнийг 2 дахин үржүүлж тооцно.
Хөшигний замын өргөн * 2 = Хөшигний өргөн
Хөшигний урт нь дээд замын ирмэгээс шал хүртэл байна.
Цонхны өргөн нь 1.2м-ээс их бол 2 хос хөшиг хийгдэнэ.
W:2= Хос хөшигний тус бүрийн хэмжээ
Захиалгаар ирэх хугацааны талаар дэлгэрэнгүй
Манай хөшигнүүд нь Хятад улсад байрлалтай бидний хамтран ажилладад брэндүүдэд захиалгаар хийгдэж ирдэг ба бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх хугацаа болон хүргэлт гэсэн хоёр хүчин зүйлээс болж хугацаа нь тодорхойлогддог.
Үйлдвэрлэгдэх хугацаа
Захиалагчийн хэмжээсийн дагуу бүтээгдэхүүн нь захиалга өгсөн өдрийн маргаашаас эхлэн 3-5 өдөрт үйлдвэрлэгдэж дуусдаг.
Хүргэлтийн хугацаа
Бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж дууссаны дараа хүргэлтэнд гарах бөгөөд Улаанбаатар хот хүртэл ойролцоогоор 7-9 өдөрт хүргэгдэн ирдэг. Энэ хугацаа нь баярын өдөр болон гаалийн нөхцөл байдалаас шалтгаалан сунгагдаж болдог.
Захиалсан хөшиг таарахгүй бол хэрхэн шийдвэрлэх вэ?
Захиалагч хэмжилтээ буруу авсанаас үүдэн хөшиг амалгаанд таарахгүй тохиолдолд худалдаалагч тал хариуцахгүй болно. Иймд хэмжилтээ анхааралтай зөв авна уу!
Зөвлөмж: Хөшиг амалгаанд таарахгүй тохиолдолд хөшгийг өрөмдөж тогтоох боломжтой байдаг.
Хэрвээ худалдаалагч тал захиалагч талын өгсөн хэмжээнээс өөр хэмжээгээр хөшгийг үйлдвэрлэсэн тохиолдолд худалдаалагч тал төлбөрийг буцаан барагдуулна.