БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА
Өрөмдөх шаардлагагүй
Хөшиг нь өөрөөсөө тэлж тогтоодог смарт тогтоогчтой тул өрөмдөж тогтоох шаардлагагүй. Суурилуулахад ердөө 30 секунд л шаардлагатай.
Салдаг хэсгүүдтэй
Даавуун тюль нь наалддаг эмжээрээр замтай бэхлэгддэг. Мөн хөшигний хөндлөвч болон утсан холбоо нь салдаг тул угаах болон буцаан өлгөхөд тун хялбар.
Маалинган даавуугаар хийгдсэн
Тюль нь гэрэл нэвтрүүлдэг маалинган даавуугаар хийгдсэн ба энэ төрлийн даавууны зөөлөн бүтэц нь сул загвартай роман хэлбэрт төгс зохицдог.
Смарт туузан хөшиг нь зарим цонхонд амалгаанд нь суйрлуулах боломжгүй байдаг ба зөвхөн цонхны дээр, хананд өрөмдөж суйрлуулах шаардлагатай байдаг.
Амалгаанд суйрлуулах
Хананд суйрлуулах ( өрөмдөх )
Амалгааны зузаан D нь 6см ба түүнээс дээш байх тохиолдолд смарт комб хөшиг суйрлуулах боломжтой.
1. Амалгаанд суйрлуулах хөшигний хэмжээс авахдаа:
W буюу цонхны өргөн, H буюу цонхны уртыг үржүүлэн м2-ыг гаргана.
W*H=M2
Араманд суурлуулах хөшигний өргөний дээд хэмжээ нь 2.2м ,
Урт 2.5м байна.
2. Хананд өрөмдөж суйрлуулах хөшигний хэмжээс авахдаа:
W буюу цонхны өргөн дээр 20см нэмнэ. Мөн H буюу цонхны урт дээр 20см нэмнэ.
(W+20cм) * (H+20см)=M2
Хөшигний хэмжээ 1м2 аас бага тохиолдолд 1м2 үнээр төлбөр тооцогдоно.
Хананд суурлуулах хөшигний өргөний дээд хэмжээ нь 2.4м ,
Урт 4м байна.
Хэрхэн цэвэрлэх вэ?
ТОГТСОН ТОЛБЫГ ЦЭВЭРЛЭХ АРГА
✅ Толбо тогтсон тохиолдолд толбо арилгагчаар эсвэл аяга таваг угаагч савантай хольсон бүлээн усыг зөөлөн даавуун алчуурт шингээн арчина. Дараа нь нойтон хэсэгээ хуурай даавуугаар арчиж илүүдэл усыг шингээн авна.
ГҮН ЦЭВЭРЛЭХ АРГА
✅ Вананд эсвэл том саванд: Маш сайн цэвэрлэхийн тулд хөшигийг буулгаад угаалгын нунтагтай бүлээн устай вананд хийн зөөлөн алчуураар үрж угаана, угааж дууссаны дараа цэвэр усаар сайтар зайлаар нарны гэрэл шууд тусахгүй агаар сэлбэлттэй газар тавьж хатаана.
⚠️ Нойтон байх үед бүү ороогоорой. Энэ нь хөгц үүсэх нөхцөл бүрдүүлдэг.
Ямар материалаар хийгдсэн бэ?
Материал: Хөшигний дээд болон доод зам нь хөнгөн цагаан хайлшаар хийгдсэн. Их бие нь А зэрэглэлийн хүний биед хоргүй, байгальд ээлтэй полистер даавуун материалаар хийгдсэн.
Захиалгаар ирэх хугацааны талаар дэлгэрэнгүй
Манай хөшигнүүд нь Хятад улсад байрлалтай бидний хамтран ажилладад брэндүүдэд захиалгаар хийгдэж ирдэг ба бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх хугацаа болон хүргэлт гэсэн хоёр хүчин зүйлээс болж хугацаа нь тодорхойлогддог.
Үйлдвэрлэгдэх хугацаа
Захиалагчийн хэмжээсийн дагуу бүтээгдэхүүн нь захиалга өгсөн өдрийн маргаашаас эхлэн 3-5 өдөрт үйлдвэрлэгдэж дуусдаг.
Хүргэлтийн хугацаа
Бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж дууссаны дараа хүргэлтэнд гарах бөгөөд Улаанбаатар хот хүртэл ойролцоогоор 7-9 өдөрт хүргэгдэн ирдэг. Энэ хугацаа нь баярын өдөр болон гаалийн нөхцөл байдалаас шалтгаалан сунгагдаж болдог.
Захиалсан хөшиг таарахгүй бол хэрхэн шийдвэрлэх вэ?
Захиалагч хэмжилтээ буруу авсанаас үүдэн хөшиг амалгаанд таарахгүй тохиолдолд худалдаалагч тал хариуцахгүй болно. Иймд хэмжилтээ анхааралтай зөв авна уу!
Зөвлөмж: Хөшиг амалгаанд таарахгүй тохиолдолд хөшгийг өрөмдөж тогтоох боломжтой байдаг.
Хэрвээ худалдаалагч тал захиалагч талын өгсөн хэмжээнээс өөр хэмжээгээр хөшгийг үйлдвэрлэсэн тохиолдолд худалдаалагч тал төлбөрийг буцаан барагдуулна.