Сонгох боломжтой хэмжээс: 2м, 3м, 5м, 7м, 8м, 10м
Дээрхи хэмжээсүүдээс сонгосон бол үнийн дүнг чатаар холбогдон тооцуулаарай.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА:
Наадаг обой нь ардаа цавуутай тул арын хуулгыг нь хуулаад л шууд наахад хангалттай.
Усны хамгаалалттай тул ариун цэврийн өрөө болон гал тогооны өрөөнд хэрэглэх боломжтой. Мөн шороо тоос, тос, толбийг угаагаад л цэвэрлэчихнэ.
Буцаан хуулж авахад арын суурь хуулрах болон цавуу наалдаж үлддэггүй.
Обойн ар нь өөрөөсөө хэмжээ болон шугаман зураастай тул хэмжээний дагуу зүсэж болон хайчилах хялбар.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭМЖЭЭ:
ЯМАР ГАДАРГУЙ ДЭЭР НААЖ БОЛОХ ВЭ?
БҮТЭЭГДЭХҮҮН НААХ АРГА
Наах сууриа цэвэрлэнэ. Суурь цэвэр бөгөөд хуурай байх ёстой. Хэрвээ та хананд наах бол 1) Бүх унтраалгын таг, залгуурын таг, хадаасыг авна. 2) Ан цав, нүх сүвийг шаваасаар бөглөж, зүлгэж тэгшлэнэ.
Эхлэх цэгийн харааны чиглүүлэгч болохоор босоо шугамыг харандаагаар татна.
Ханын цаасны тус бүрийг ханан дээр хаана байрлахыг урьдчилан төлөвлөж, тэмдэглэ.
Ханын цаасны дээд ба доод талыг ялган тогтооно.
Дээд булангаас нь эхлээд ханын цаасыг хамгаалалтын цааснаас нь зөөлөн салгаж эхэлнэ.
Peel & stick ханын цаасыг хамгаалалтын цааснаас нь ойролцоогоор 5–10 см хэмжээтэй тууз болгон салгана. Энэ хэсэг нь хананд хамгийн түрүүнд наалдах эхний хэсэг болно.
Ханын цаасны ирмэгийг таны татсан босоо харандааны шугамтай тааруулна. Дээд хэсгээс нь эхлэн ойролцоогоор 5–10 см салгасан ханын цаасыг хананд чанга дарж наана.
Ханын цаас сайн тогтсон бол доороос нь гараа шургуулж хамгаалалтын цаасыг барина. Дараа нь цаасыг хананд дарж, дагуу нь тэгшлэнгээ хамгаалалтын цаасыг аажмаар салгана.
Ханын цаас нь дээдээс доош хээгээ тааруулж залгах зориулалттай.
Хэрэв та хагас шилжилттэй давталтай хээг суурилуулж байгаа бол зэрэгцээ хоёр хэсгийн хээгийн хагас цэг дээр тааруулан залгахад ханын цаас маш жигд, завсаргүй нийлнэ.
Зөвлөгөө:
Ханын цаасаа жигд наахдаа төвөөс нь зах руу чиглүүлж дарж наан хуримтлагдсан хийг ирмэг рүү шахаж гаргана. Даавуугаар дарах эсвэл шпатлаа даавуугаар ороогоод даран хийг гаргаж болго.
Хэрвээ ханын цаасыг наахад агааран бөмбөлөг гадаргүй дээр үүсвэл зөөлөн хуулж аваад дахин нааж үзээрэй. Хэрэв огт зайлсхийх боломжгүй бол жижиг зүүгээр бөмбөлгийг зөөлөн цоолоод, ирмэгээс нь цоорхой руу чиглүүлэн дарж тэгшлээрэй.
БУЦААН ХУУЛАН АВАХ АРГА
Ханын будгийг гэмтээлгүйгээр ханын цаасыг яаж салгах вэ?
Үс хатаагчаар ханын цаасыг бүлээнээр халаан дараа нь аажмаар татаж салгаарай. Халуун нь цавууг зөөлрүүлж, салгахад илүү амар болгож, наасан гадаргуйг гэмтээх эрсдэлийг багасгана.
Техникийн мэдээлэл