Хөшиг хийгдэх цонхны хэмжээсээр:
1м - 1.5м хэмжээнд: 180.000₮
1.5м - 2м хэмжээнд: 255.000₮
2м - 2.5м хэмжээнд: 330.000₮
2.5м - 3м хэмжээнд: 405.000₮
3м - 3.5м хэмжээнд: 480.000₮
3.5м - 4м хэмжээнд: 555.000₮
4м - 4.5м хэмжээнд: 630.000₮
4.5м - 5м хэмжээнд: 705.000₮
*Дээрх үнэд хөшигний материал болон зам орсон.
Хөшиг нээж-хаах үед нугалаа нь хэлбэртээ алдалгүй төгс долгио хэлбэрийг хадгалдаг тул орчинг эмх цэгцтэй, илүү өнгө үзэмжтэй харагдуулдаг.
S-Fold буюу төгс долгио хөшигний замын технологи нь олон төрөл байдаг ба бидний хэрэглэж буй зам нь хамгийн сүүлийн үеийн сайжруулсан технологоор хийгдсэн зам юм.
Хөшигний даавуу нь гэрлийг нэвтрүүлдэгч харагдах орчинг хязгаарладаг тул том өрөө зэрэг орон зайд заавал давхар хөшиг тавихгүйгээр дангаар нь хэрэглэх боломжтой.
Хөшигний өргөн нь цонхны өргөнөөс хамгийн багадаа 50см-аар их байх шаардлагатай.
Замын өргөн нь хийгдэх хэмжээстэй тэнцүү байна.
Хөшигний урт нь дээд замын ирмэгээс шал хүртэл байна.
Хийгдэх боломжтой хөшигний урт нь хамгийн ихдээ 2.7м байна.
Цонхны өргөн нь 1.2м-ээс их бол 2 хос хөшиг хийгдэнэ.
Захиалгаар ирэх хугацааны талаар дэлгэрэнгүй
Манай хөшигнүүд нь Хятад улсад байрлалтай бидний хамтран ажилладад брэндүүдэд захиалгаар хийгдэж ирдэг ба бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх хугацаа болон хүргэлт гэсэн хоёр хүчин зүйлээс болж хугацаа нь тодорхойлогддог.
Үйлдвэрлэгдэх хугацаа
Захиалагчийн хэмжээсийн дагуу бүтээгдэхүүн нь захиалга өгсөн өдрийн маргаашаас эхлэн 3-5 өдөрт үйлдвэрлэгдэж дуусдаг.
Хүргэлтийн хугацаа
Бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж дууссаны дараа хүргэлтэнд гарах бөгөөд Улаанбаатар хот хүртэл ойролцоогоор 7-9 өдөрт хүргэгдэн ирдэг. Энэ хугацаа нь баярын өдөр болон гаалийн нөхцөл байдалаас шалтгаалан сунгагдаж болдог.
Захиалсан хөшиг таарахгүй бол хэрхэн шийдвэрлэх вэ?
Захиалагч хэмжилтээ буруу авсанаас үүдэн хөшиг амалгаанд таарахгүй тохиолдолд худалдаалагч тал хариуцахгүй болно. Иймд хэмжилтээ анхааралтай зөв авна уу!
Зөвлөмж: Хөшиг амалгаанд таарахгүй тохиолдолд хөшгийг өрөмдөж тогтоох боломжтой байдаг.
Хэрвээ худалдаалагч тал захиалагч талын өгсөн хэмжээнээс өөр хэмжээгээр хөшгийг үйлдвэрлэсэн тохиолдолд худалдаалагч тал төлбөрийг буцаан барагдуулна.