БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА
Цонх саадгүй онгойно
Дотогш нээгддэг цонхны амлагаанд хөшиг тогтооход цонх нээгдэхгүй болдог асуудлыг энэ хөшиг нь бүрэн шийдсэн. Энэ хөшгийг цонх болоод тагтны хаалганд хүртэл хийх боломжтой.
Өрөмдөх шаардлагагүй
Энэ хөшиг нь M3 брэндийн туузан силикон наалттай ба 6-кг ачаа даах чадвартай тул хурдан салж унах болон дараа салгаж авах үед цавуу цонхон дээр наалдаж үлдэх гэсэн эрсдэл үүсдэггүй.
Усны хамгаалалттай материал
Хөшиг нь ус болон хөгзний эсрэг хамгаалалттай материалаар хийгдсэн тул та гал тогооноос эхлээд ариун цэврийн өрөөндөө хүртэл суурилуулах боломжтой.
Хялбар хэрэглээ
Хуучны утсан татлагаар нээж хаадаг төрлийг халж дээш, доош татахад нээгдэж хаагддаг шинэ технологиор хийгдсэн тул хэрэглэхэд тун хялбар.
Энэ хөшиг нь цонхны төрөл болон захиалагчийн сонголтоос шалтгаалан доорх хоёр төрлөөр суурилуулах боломжтой.
Шилэн дээр суурилуулах
Араман дээр суурилуулах
W1- цонхны хүрээнээс цонх хүртэл зай нь 6см-аас их байсан тохиолдолд цонх 90 градус онгойх боломжтой.
1. Шилэн дээр суурилуулах үед:
Өргөнийг олох: Шилний өргөн (W) - 0.5см
Уртыг олох: Шилний урт (H)
2. Араман дээр суурилуулах үед:
H1 буюу арамны өргөн дээр 4см аас их тохиолдолд суурилуулах боломжтой.
Өргөнийг олох: Шилний өргөн (W) + 2см (түүнээс дээш)
Уртыг олох: Шилний урт (H) - 2см
Хөшиг суурилуулах боломжтой хэмжээс:
Өргөн нь 0.5м - 1.4м
Урт: 0.4м - 1.8м
Хөшигний хэмжээ 1м2 аас бага тохиолдолд 1м2 үнээр төлбөр тооцогдоно.
Хэрхэн цэвэрлэх вэ?
ГАДАРГУУД ТОГТСОН ТООСИЙГ ЦЭВЭРЛЭХ АРГА
✅ Өдөн тоос буулгагч эсвэл Микрофибр даавуугаар тоосыг зөөлөн арчиж цэвэрлэнэ..
ТОГТСОН ТОЛБЫГ ЦЭВЭРЛЭХ АРГА
✅ Толбо тогтсон тохиолдолд толбо арилгагчаар эсвэл аяга таваг угаагч савантай хольсон бүлээн усыг зөөлөн даавуун алчуурт шингээн зөөлөн дарж арчина. Дараа нь нойтон хэсэгээ хуурай даавуугаар зөөлөн дарж илүүдэл усыг шингээн авна. Эцэст нь үсний сэнсээ хүйтэн дээр тааруулан үлээн хатаана.
🚫 Алчуураар хүчтэй үрэн арчиж болохгүй. Үрэлт нь хөшигний хэлбэрийг алдуулах эрсдэлтэй.
ГҮН ЦЭВЭРЛЭХ АРГА
✅ Өлгөөтэй байх үед: Хөшигийг буулгаж, давхарга бүрийг чийгтэй даавуун алчуур эсвэл спонжоор дээрээс доош нь зөөлөн арчина.
✅ Ваннд (шаардлагатай бол): Маш сайн цэвэрлэхийн тулд хөшигийг угаалгын нунтагтай бүлээн устай ваннд хийн спонжоор угаана. Угаасны дараа сайтар зайлж, хавтгай талбайд хэвтүүлэх эсвэл өлгөж өөрөөр нь хатаана.
Ямар материалаар хийгдсэн бэ?
Материал: Туузан хөшиг нь нэхмэл бус полиэстр материалаар хийгдсэн. Полиэстр материал нь маалинган даавууны холимог гэх мэт өөр материалаас илүү давуу талтай ба толбо хялбар тогтдоггүй мөн хэт ягаан туяанд тэсвэртэй ба 2-3 жилийн дотор бүдгэрдэг байгалийн гаралтай материалтай харьцуулахад 8-10 жилийн хугацаанд өнгөө алддаггүй.
Үйлдвэрлэлийн процесс хөшигний нь тууз болон торон хэсгийг үргэлжлүүлэн тасралтгүй нэхдэг. Энэхүү нэгдсэн бүтэц нь оёдолын холбоо болон оёдлоороо урагдах зэрэг эрсдэл үүсдэггүй.
Захиалгаар ирэх хугацааны талаар дэлгэрэнгүй
Манай хөшигнүүд нь Хятад улсад байрлалтай бидний хамтран ажилладад брэндүүдэд захиалгаар хийгдэж ирдэг ба бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх хугацаа болон хүргэлт гэсэн хоёр хүчин зүйлээс болж хугацаа нь тодорхойлогддог.
Үйлдвэрлэгдэх хугацаа
Захиалагчийн хэмжээсийн дагуу бүтээгдэхүүн нь захиалга өгсөн өдрийн маргаашаас эхлэн 3-5 өдөрт үйлдвэрлэгдэж дуусдаг.
Хүргэлтийн хугацаа
Бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж дууссаны дараа хүргэлтэнд гарах бөгөөд Улаанбаатар хот хүртэл ойролцоогоор 7-9 өдөрт хүргэгдэн ирдэг. Энэ хугацаа нь баярын өдөр болон гаалийн нөхцөл байдалаас шалтгаалан сунгагдаж болдог.
Захиалсан хөшиг таарахгүй бол хэрхэн шийдвэрлэх вэ?
Захиалагч хэмжилтээ буруу авсанаас үүдэн хөшиг амалгаанд таарахгүй тохиолдолд худалдаалагч тал хариуцахгүй болно. Иймд хэмжилтээ анхааралтай зөв авна уу!
Зөвлөмж: Хөшиг амалгаанд таарахгүй тохиолдолд хөшгийг өрөмдөж тогтоох боломжтой байдаг.
Хэрвээ худалдаалагч тал захиалагч талын өгсөн хэмжээнээс өөр хэмжээгээр хөшгийг үйлдвэрлэсэн тохиолдолд худалдаалагч тал төлбөрийг буцаан барагдуулна.