95% нарны хаалттай: 98 .000₮ / 1м2
75% нарны хаалттай: 88.000₮ / 1м2
50% нарны хаалттай: 78.000₮ / 1м2
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА
Өрөмдөх шаардлагагүй
Цонхны амалгаанд тэлж тогтдог смарт системтэй тул ханаа өрөмдөх шаардлагагүй. 30 секундын дотор хялбар суурилуулна. Модон хана, плита, чулуун хавтан, бетон хана, барзгар гадаргуу зэрэг бүх төрлийн хананд тохирно.
Усны хамгаалалттай
Смарт туузан хөшиг нь усны хамгаалалттай тул гал тогоо болон ариун цэврийн өрөөнд суурьлуулах боломжтой. Мөн цэвэрлэхэд хялбар .
Дөрвөн давхан нийлмэл материал
Смарт туузан хөшиг нь хамгаалалтын даавуун давхарга, утсан давхарга, сүүдэлрлэх давхарга, хамгаалалтын даавуун давхарга гэсэн дөрвөн давхараас бүтдэг.
Хөнгөн цагаан замтай
Хөшигний дээд болон доод суурь нь цэвэр хөнгөн цагааны хайлшаар хийгдсэн тул эдэлгээ болон чанар сайтай, зэвэрч өнгөө алдахгүй.
98.000₮ / м2
88.000₮ / м2
78.000₮ / м2
Смарт комб хөшиг нь зарим цонхонд амалгаанд нь суйрлуулах боломжгүй байдаг ба зөвхөн цонхны дээр хананд өрөмдөж суйрлуулах шаардлагатай байдаг.
Амалгаанд суйрлуулах
Хананд суйрлуулах ( өрөмдөх )
Амалгааны зузаан D нь 6см ба түүнээс дээш байх тохиолдолд смарт комб хөшиг суйрлуулах боломжтой.
1. Амалгаанд суйрлуулах хөшигний хэмжээс авахдаа:
W буюу цонхны өргөн, H буюу цонхны уртыг үржүүлэн м2-ыг гаргана.
W*H=M2
Араманд суурлуулах хөшигний өргөний дээр хэмжээ нь 1.8м байна.
2. Хананд өрөмдөж суйрлуулах хөшигний хэмжээс авахдаа:
W буюу цонхны өргөн дээр 20см нэмнэ. Мөн H буюу цонхны урт дээр 20см нэмнэ.
(W+20cм) * (H+20см)=M2
Хөшигний хэмжээ 1м2 аас бага тохиолдолд 1м2 үнээр төлбөр тооцогдоно.
Хэрхэн цэвэрлэх вэ?
ГАДАРГУУД ТОГТСОН ТООСИЙГ ЦЭВЭРЛЭХ АРГА
✅ Өдөн тоос буулгагч эсвэл Микрофибр даавуугаар тоосыг зөөлөн арчиж цэвэрлэнэ. Мөн жижиг зөөлөн үстэй сойзон хушуутай тоос сорогчоор соруулж авч болно. Тоос сорочний хүчийг бага дээр тааруулан сорно.
🚫 Хушуугүй мөн шал сорох зориулалттай хушуу хэрэглэж болохгүй. Хушуугүй тоос сорогч нь хөшигний хэлбэрийг гэмтээх, шал сорогч хушуу нь хөшгийг бохирдуулах эрсдэлтэй. Хэт хүчээр сорох нь мөн хөшигний гадаргуйг гэмжээх эрсдэлтэй.
ТОГТСОН ТОЛБЫГ ЦЭВЭРЛЭХ АРГА
✅ Толбо тогтсон тохиолдолд толбо арилгагчаар эсвэл аяга таваг угаагч савантай хольсон бүлээн усыг зөөлөн даавуун алчуурт шингээн зөөлөн дарж арчина. Дараа нь нойтон хэсэгээ хуурай даавуугаар зөөлөн дарж илүүдэл усыг шингээн авна. Эцэст нь үсний сэнсээ хүйтэн дээр тааруулан үлээн хатаана.
🚫 Алчуураар хүчтэй үрэн арчиж болохгүй. Үрэлт нь хөшигний хэлбэрийг алдуулах эрсдэлтэй.
ГҮН ЦЭВЭРЛЭХ АРГА
✅ Өлгөөтэй байх үед: Хөшигийг буулгаж, давхарга бүрийг чийгтэй даавуун алчуур эсвэл спонжоор дээрээс доош нь зөөлөн арчина.
✅ Ваннд (шаардлагатай бол): Маш сайн цэвэрлэхийн тулд хөшигийг угаалгын нунтагтай буулгаад бүлээн устай ваннд 30 минутаас хэтрэхгүй хугацаанд дүрээд сайтар зайлж, хавтгай талбайд хэвтүүлэх эсвэл өлгөж өөрөөр нь хатаана.
⚠️ ЧУХАЛ ЗӨВЛӨМЖҮҮД
Хөшгийг чийгтэй үед ороож болохгүй энэ нь хөгц үүсэх магадлалтай.
Үсний сэнсийг халуун температур дээр тааруулан хөшгийг хатааж болохгүй. Энэ нь хөшигний цавууг гэмтээж болзошгүй.
Комб хөшиг нь ихэвчлэн тоосны уламаас бохирддог тул долоо хоног бүр тоосыг арчиж байвал гүн бохирдолд ордоггүй.
Ямар материалаар хийгдсэн бэ?
Материал: Туузан хөшиг нь нэхмэл бус полиэстр материалаар хийгдсэн. Полиэстр материал нь маалинган даавууны холимог гэх мэт өөр материалаас илүү давуу талтай ба толбо хялбар үүсэх, хэт ягаан туяанд тэсвэртэй ба 2-3 жилийн дотор бүдгэрдэг байгалийн ширхэгтэй харьцуулахад 8-10 жилийн хугацаанд өнгөө алддаггүй.
Үйлдвэрлэлийн процесс нь тусдаа материалыг холбох оёхын оронд өөр өөр тунгалаг байдлын түвшинг тасралтгүй даавуун тууз болгон нэхдэг. Энэхүү нэгдсэн бүтэц нь оёдолын холбоо болон оёдлоороо урагдах зэрэг эрсдэл үүсдэггүй.
Захиалгаар ирэх хугацааны талаар дэлгэрэнгүй
Манай хөшигнүүд нь Хятад улсад байрлалтай бидний хамтран ажилладад брэндүүдэд захиалгаар хийгдэж ирдэг ба бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх хугацаа болон хүргэлт гэсэн хоёр хүчин зүйлээс болж хугацаа нь тодорхойлогддог.
Үйлдвэрлэгдэх хугацаа
Захиалагчийн хэмжээсийн дагуу бүтээгдэхүүн нь захиалга өгсөн өдрийн маргаашаас эхлэн 3-5 өдөрт үйлдвэрлэгдэж дуусдаг.
Хүргэлтийн хугацаа
Бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж дууссаны дараа хүргэлтэнд гарах бөгөөд Улаанбаатар хот хүртэл ойролцоогоор 7-9 өдөрт хүргэгдэн ирдэг. Энэ хугацаа нь баярын өдөр болон гаалийн нөхцөл байдалаас шалтгаалан сунгагдаж болдог.
Захиалсан хөшиг таарахгүй бол хэрхэн шийдвэрлэх вэ?
Захиалагч хэмжилтээ буруу авсанаас үүдэн хөшиг амалгаанд таарахгүй тохиолдолд худалдаалагч тал хариуцахгүй болно. Иймд хэмжилтээ анхааралтай зөв авна уу!
Зөвлөмж: Хөшиг амалгаанд таарахгүй тохиолдолд хөшгийг өрөмдөж тогтоох боломжтой байдаг.
Хэрвээ худалдаалагч тал захиалагч талын өгсөн хэмжээнээс өөр хэмжээгээр хөшгийг үйлдвэрлэсэн тохиолдолд худалдаалагч тал төлбөрийг буцаан барагдуулна.