БҮТЭН НАРНЫ ХААЛТТАЙ
Усны хамгаалалттай: 108.000₮ / 1м2
Усны хамгаалалтгүй: 98.000₮ / 1м2
ХАГАС НАРНЫ ХААЛТТАЙ
Усны хамгаалалттай: 98.000₮ / 1м2
Усны хамгаалалтгүй: 88.000₮/ 1м2
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА
Өрөмдөх шаардлагагүй
Цонхны амалгаанд тэлж тогтдог смарт системтэй тул ханаа өрөмдөх шаардлагагүй. 30 секундын дотор хялбар суурилуулна. Модон хана, плита, чулуун хавтан, бетон хана, барзгар гадаргуу зэрэг бүх төрлийн хананд тохирно.
Буулгаж хаахад хялбар
Урт утастай орооцолдох шаардлагагүй. Хүч шаардалгүйгээр өргөх болон буулгахад зориулагдсан араатай тул бага зэрэг татаж түлхэхэд л дээш доош болно.
Хөнгөн цагаан замтай
Хөшигний доод суурь нь цэвэр хөнгөн цагааны хайлшаар хийгдсэн тул эдэлгээ болон чанар сайтай, зэвэрч өнгөө алдахгүй.
Хөнгөн цагаан суурьтай
Хөшигний доод суурь нь цэвэр хөнгөн цагааны хайлшаар хийгдсэн тул эдэлгээ болон чанар сайтай, зэвэрч өнгөө алдахгүй.
БҮТЭН НАРНЫ ХААЛТТАЙ КОМБ ХӨШИГ
Бүтэн нарны хаалттай буюу 95-99% -ын нарны гэрлийг хааж бүдэг, театр шиг эффект үүсгэдэг, унтахад тохиромжтой боловч тас харанхуй биш тул илүү сайн амралтын орчинг үүсгэдэг.
Тохиромжтой өрөө: Унтлагын өрөө
ХАГАС НАРНЫ ХААЛТТАЙ КОМБ ХӨШИГ
Хагас нарны хаалттай буюу гэрэл шүүгч хөшиг нь өрөөнд орж ирж буй байгалийн нарны гэрлийг зөөлрүүлж, сарниулахаас гадна өрөөний дотор тодорхой хэмжээний нууцлалыг хангах зориулалттай.
Тохиромжтой өрөө: Унтлагны өрөөнөөс бусад бүх өрөөнд тохиромжтой
88.000₮ / м2
98.000₮ / м2
98.000₮ / м2
108.000₮ / м2
Смарт комб хөшиг нь зарим цонхонд амалгаанд нь суйрлуулах боломжгүй байдаг ба зөвхөн цонхны дээр хананд өрөмдөж суйрлуулах шаардлагатай байдаг.
Амалгаанд суйрлуулах
Хананд суйрлуулах ( өрөмдөх )
Амалгааны зузаан нь 6см ба түүнээс дээш байх тохиолдолд смарт комб хөшиг суйрлуулах боломжтой.
Амалгаанд суйрлуулах боломжтой цонхны хэмжээс:
W буюу цонхны өргөн: 0.55м-1.6м
H буюу цонхны урт: 0.3м-1.8м
Хананд өрөмдөж суйрлуулах боломжтой цонхны хэмжээс:
W буюу цонхны өргөн: 0.5м-2.0м
H буюу цонхны урт: 0.3м-1.8м
Хөшигний хэмжээ 1м2 аас бага тохиолдолд 1м2 үнээр төлбөр тооцогдоно.
Хэрхэн цэвэрлэх вэ?
ГАДАРГУУД ТОГТСОН ТООСИЙГ ЦЭВЭРЛЭХ АРГА
✅ Өдөн тоос буулгагч эсвэл Микрофибр даавуугаар тоосыг зөөлөн арчиж цэвэрлэнэ. Мөн жижиг зөөлөн үстэй сойзон хушуутай тоос сорогчоор соруулж авч болно.
🚫 Хушуугүй мөн шал сорох зориулалттай хушуу хэрэглэж болохгүй. Хушуугүй тоос сорогч нь зөгийн үүр хэлбэрийг гэмтээх, шал сорогч хушуу нь хөшгийг бохирдуулах эрсдэлтэй.
ХӨШИГНИЙ ХӨНДИЙД ТОГТСОН ТООСИЙГ ЦЭВЭРЛЭХ АРГА
✅ Үсний сэнсийг хүйтэн температур дээр тохируулан хөндийд хуримтлагдсан тоосыг үлээж арилгана.
🚫 Халуун температураар үлээж болохгүй. Энэ нь хөшигний хэвийг барьж буй цавууг зөөлрүүлж хэлбэрийг алдагдуулах эрсдэлтэй.
ТОГТСОН ТОЛБЫГ ЦЭВЭРЛЭХ АРГА
✅ Толбо тогтсон тохиолдолд толбо арилгагчаар эсвэл аяга таваг угаагч савантай хольсон бүлээн усыг зөөлөн даавуун алчуурт шингээн зөөлөн дарж арчина. Дараа нь нойтон хэсэгээ хуурай даавуугаар зөөлөн дарж илүүдэл усыг шингээн авна. Эцэст нь үсний сэнсээ хүйтэн дээр тааруулан үлээн хатаана.
🚫 Алчуураар хүчтэй үрэн арчиж болохгүй. Үрэлт нь хөшигний хэлбэрийг алдуулах эрсдэлтэй.
ГҮН ЦЭВЭРЛЭХ АРГА
✅ Зөвхөн усны хамгаалалттай комб хөшгийг хүнд бохирдолтой бол аяга таваг угаагч шингэнтэй бүлээн устай ваннд 15-30 минут дэвтээгээд сайтар зайлж, дахин суурилуулахаасаа өмнө агаарт бүрэн хатаана.
🚫 Хөшигөө ваннд хийж угаахдаа дээд замыг усанд хийж болохгүй. Учир нь дээд зам доторх метал эд ангиуд норж зэврэх эрсдэлтэй.
⚠️ ЧУХАЛ ЗӨВЛӨМЖҮҮД
Усны хамгаалалтгүй комб хөшгийг хэзээ ч усанд дүрж болохгүй ! Усны хамгаалалтгүй комб хөшиг нь усанд хэлбэрээ хурдан алддаг тул хөшгийг усанд дүрж болохгүй.
Комб хөшиг нь ихэвчлэн тоосны уламаас бохирддог тул долоо хоног бүр тоосыг арчиж байвал гүн бохирдолд ордоггүй.
Ямар материалаар хийгдсэн бэ?
Материал: Комб хөшиг нь нэхмэл бус полиэстр материалаар хийгдсэн. Энэхүү бат бөх, хөнгөн материал нь зургаан өнцөгт, агаар түгээх эсүүд үүсгэх замаар маш сайн дулаалга өгөхийн зэрэгцээ дэвүүр мэт нугалаасыг барих зориулалттай.
Дотор доторлогоо: Бүтэн нарны хаалттай комб хөшиг нь гэрлийг 100% хаахын тулд mylar буюу тугалган материалаар хийсэн доторлогоотой.
Бүтэц: Зөгийн үүрний хэлбэрийг бүрдүүлэхийн тулд нугалаас дээр хоёр давхар даавууг хооронд нь холбодог.
Техник хангамж: Дээд зам болон доод хашлага нь хөнгөн цагаанаар хийгдсэн.
Бат бөх чанар: Материалыг антистатик, тоос шороо нэвтэрдэггүй, үрчлээнд тэсвэртэй шинж чанараар нь сонгодог. Эдгээр материалын хослол нь хөшигийг өвлийн улиралд өрөөг дулаан, зуны улиралд сэрүүн байлгах боломжийг олгодог.
Захиалгаар ирэх хугацааны талаар дэлгэрэнгүй
Манай хөшигнүүд нь Хятад улсад байрлалтай бидний хамтран ажилладад брэндүүдэд захиалгаар хийгдэж ирдэг ба бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх хугацаа болон хүргэлт гэсэн хоёр хүчин зүйлээс болж хугацаа нь тодорхойлогддог.
Үйлдвэрлэгдэх хугацаа
Захиалагчийн хэмжээсийн дагуу бүтээгдэхүүн нь захиалга өгсөн өдрийн маргаашаас эхлэн 3-5 өдөрт үйлдвэрлэгдэж дуусдаг.
Хүргэлтийн хугацаа
Бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж дууссаны дараа хүргэлтэнд гарах бөгөөд Улаанбаатар хот хүртэл ойролцоогоор 7-9 өдөрт хүргэгдэн ирдэг. Энэ хугацаа нь баярын өдөр болон гаалийн нөхцөл байдалаас шалтгаалан сунгагдаж болдог.
Захиалсан хөшиг таарахгүй бол хэрхэн шийдвэрлэх вэ?
Захиалагч хэмжилтээ буруу авсанаас үүдэн хөшиг амалгаанд таарахгүй тохиолдолд худалдаалагч тал хариуцахгүй болно. Иймд хэмжилтээ анхааралтай зөв авна уу!
Зөвлөмж: Хөшиг амалгаанд таарахгүй тохиолдолд хөшгийг өрөмдөж тогтоох боломжтой байдаг.
Хэрвээ худалдаалагч тал захиалагч талын өгсөн хэмжээнээс өөр хэмжээгээр хөшгийг үйлдвэрлэсэн тохиолдолд худалдаалагч тал төлбөрийг буцаан барагдуулна.