БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА
Өрөмдөх шаардлагагүй
Цонхны амалгаанд тэлж тогтдог смарт системтэй тул ханаа өрөмдөх шаардлагагүй. 30 секундын дотор хялбар суурилуулна. Модон хана, плита, чулуун хавтан, бетон хана, барзгар гадаргуу зэрэг бүх төрлийн хананд тохирно.
L хэлбэртэй үеүүдтэй
L хэлбэртэй үеүүд нь бусад хэлбэртэй жалюзаас тусгаарлах чадвар нь илүү байдаг. Мөн тэгш гадаргуу нь орчин үеийн минимал дөр төрхийг үүсгэдэг.
Зузааруулсан, давхар өнгөлгөөтэй
Дугуй ирмэгтэй, давхар өнгөлгөөтэй, PVC үеүүдтэй. Энгийн жалюз хөшигний үеүүд нь 0.18 - 0.2мм зузаантай байдаг бол манай жалюз нь 0.6мм зузааруулсан үеүүдтэй.
Хөнгөн цагаан замтай
Хөшигний доод болон дээд суурь нь цэвэр хөнгөн цагааны хайлшаар хийгдсэн тул эдэлгээ болон чанар сайтай, зэвэрч өнгөө алдахгүй.
83.500₮ / м2
89.500₮ / м2
Смарт туузан хөшиг нь зарим цонхонд амалгаанд нь суйрлуулах боломжгүй байдаг ба зөвхөн цонхны дээр, хананд өрөмдөж суйрлуулах шаардлагатай байдаг.
Амалгаанд суйрлуулах
Хананд суйрлуулах ( өрөмдөх )
Амалгааны зузаан D нь 6см ба түүнээс дээш байх тохиолдолд смарт комб хөшиг суйрлуулах боломжтой.
1. Амалгаанд суйрлуулах хөшигний хэмжээс авахдаа:
W буюу цонхны өргөн, H буюу цонхны уртыг үржүүлэн м2-ыг гаргана.
W*H=M2
Араманд суурлуулах хөшигний өргөний дээд хэмжээ нь 2.5м ,
Урт 3м байна.
2. Хананд өрөмдөж суйрлуулах хөшигний хэмжээс авахдаа:
W буюу цонхны өргөн дээр 20см нэмнэ. Мөн H буюу цонхны урт дээр 20см нэмнэ.
(W+20cм) * (H+20см)=M2
Хөшигний хэмжээ 1м2 аас бага тохиолдолд 1м2 үнээр төлбөр тооцогдоно.
Хананд суурлуулах хөшигний өргөний дээд хэмжээ нь 1,8м ,
Урт 2м байна.
Хэрхэн цэвэрлэх вэ?
ГАДАРГУУД ТОГТСОН ТООСИЙГ ЦЭВЭРЛЭХ АРГА
✅ Өдөн тоос буулгагч эсвэл Микрофибр даавуугаар тоосыг зөөлөн арчиж цэвэрлэнэ
ТОГТСОН ТОЛБЫГ ЦЭВЭРЛЭХ АРГА
✅ Толбо тогтсон тохиолдолд толбо арилгагчаар эсвэл аяга таваг угаагч савантай хольсон бүлээн усыг зөөлөн даавуун алчуурт шингээн арчина. Дараа нь нойтон хэсэгээ хуурай даавуугаар арчиж илүүдэл усыг шингээн авна.
ГҮН ЦЭВЭРЛЭХ АРГА
✅ Өлгөөтэй байх үед: Хөшигийг буулгаж, давхарга бүрийг чийгтэй даавуун алчуур эсвэл спонжоор угаана.
✅ Ваннд (шаардлагатай бол): Маш сайн цэвэрлэхийн тулд хөшигийг буулгаад угаалгын нунтагтай бүлээн устай ваннд 30 минутаас хэтрэхгүй хугацаанд дүрээд сайтар зайлж, хавтгай талбайд хэвтүүлээд эсвэл өлгөөд хуурай алчуураар арчин хатаана.
⚠️ Ваннанд хийхдээ хөшигний дээд замыг усанд хийж болохгүй. Дээд зам доторхи метал эд ангиуд байдаг тул норсон тохиолдолд зэврэн гажих эрсдэлтэй байдаг.
Ямар материалаар хийгдсэн бэ?
Материал: PVC жалюз хөшиг нь бат бөх, чийгэнд тэсвэртэй хуванцар материалаар хийгдсэн тул гал тогоо, угаалгын өрөө зэрэг өндөр чийгшилтэй газарт тохиромжтой. Энэ материал нь цэвэрлэхэд хялбар, хэт ягаан туяанд тэсвэртэй, жинхэнэ модноос илүү нарны гэрэлд тэсвэртэй байдаг.
Захиалгаар ирэх хугацааны талаар дэлгэрэнгүй
Манай хөшигнүүд нь Хятад улсад байрлалтай бидний хамтран ажилладад брэндүүдэд захиалгаар хийгдэж ирдэг ба бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх хугацаа болон хүргэлт гэсэн хоёр хүчин зүйлээс болж хугацаа нь тодорхойлогддог.
Үйлдвэрлэгдэх хугацаа
Захиалагчийн хэмжээсийн дагуу бүтээгдэхүүн нь захиалга өгсөн өдрийн маргаашаас эхлэн 3-5 өдөрт үйлдвэрлэгдэж дуусдаг.
Хүргэлтийн хугацаа
Бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж дууссаны дараа хүргэлтэнд гарах бөгөөд Улаанбаатар хот хүртэл ойролцоогоор 7-9 өдөрт хүргэгдэн ирдэг. Энэ хугацаа нь баярын өдөр болон гаалийн нөхцөл байдалаас шалтгаалан сунгагдаж болдог.
Захиалсан хөшиг таарахгүй бол хэрхэн шийдвэрлэх вэ?
Захиалагч хэмжилтээ буруу авсанаас үүдэн хөшиг амалгаанд таарахгүй тохиолдолд худалдаалагч тал хариуцахгүй болно. Иймд хэмжилтээ анхааралтай зөв авна уу!
Зөвлөмж: Хөшиг амалгаанд таарахгүй тохиолдолд хөшгийг өрөмдөж тогтоох боломжтой байдаг.
Хэрвээ худалдаалагч тал захиалагч талын өгсөн хэмжээнээс өөр хэмжээгээр хөшгийг үйлдвэрлэсэн тохиолдолд худалдаалагч тал төлбөрийг буцаан барагдуулна.