БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА
Хялбар ажиллагаатай хөнгөн цагаан зам
Зам нь хөшгийг хялбар, хөнгөн гулсаж хөдлөхөд зориулагдсан технологиор хийгдсэн тул хэрэглэхэд тун хялбар. Хөнгөн цагаан хайлшин материалтай.
Хүссэн чиглэлрүүгээ нээж хаана
Зам нь баруун болон зүүн тийш нээгдэж хаагддаг. Мөн нээж хаахад зориулагдсан урт бариултай.
Тэнцвэржүүлэгч саваа
Хөшигний доод булан дахь тэнцвэржүүлэгч саваа нь хөшгийг тэгш хэлбэрт барьж мөн нээж хаах үед савчих хөдөлгөөнөөс сэргийлдэг.
Өргөнийг олох: Хийгдэх талбайн өргөн (W)
Уртыг олох: Хийгдэх талбайн урт (H)
Хөшиг суурилуулах боломжтой хэмжээс:
Өргөн : 12м хүртэл
Урт: 3м хүртэл
*Хөшигний хэмжээ 1м2 аас бага тохиолдолд 1м2 үнээр төлбөр тооцогдоно.
Хэрхэн цэвэрлэх вэ?
ГАДАРГУУД ТОГТСОН ТООСИЙГ ЦЭВЭРЛЭХ АРГА
✅ Өдөн тоос буулгагч эсвэл Микрофибр даавуугаар тоосыг зөөлөн арчиж цэвэрлэнэ..
ГҮН ЦЭВЭРЛЭХ АРГА
✅ Өлгөөтэй байх үед: Хөшигийг буулгаж, давхарга бүрийг чийгтэй даавуун алчуур эсвэл спонжоор дээрээс доош нь зөөлөн арчина.
✅ Ваннд (шаардлагатай бол): Маш сайн цэвэрлэхийн тулд хөшигийг угаалгын нунтагтай бүлээн устай ваннд хийн спонжоор угаана. Угаасны дараа сайтар зайлж, хавтгай талбайд хэвтүүлэх эсвэл өлгөж өөрөөр нь хатаана.
Ямар материалаар хийгдсэн бэ?
Материал: Хөшиг нь полиэстр даавуугаар хийгдсэн. Полиэстр даавуу нь маалинган даавууны холимог гэх мэт өөр материалаас илүү давуу талтай ба толбо хялбар тогтдоггүй мөн хэт ягаан туяанд тэсвэртэй ба 2-3 жилийн дотор бүдгэрдэг байгалийн гаралтай материалтай харьцуулахад 8-10 жилийн хугацаанд өнгөө алддаггүй.
Үйлдвэрлэлийн процесс хөшигний нь тууз болон торон хэсгийг үргэлжлүүлэн тасралтгүй нэхдэг. Энэхүү нэгдсэн бүтэц нь оёдолын холбоо болон оёдлоороо урагдах зэрэг эрсдэл үүсдэггүй.
Захиалгаар ирэх хугацааны талаар дэлгэрэнгүй
Манай хөшигнүүд нь Хятад улсад байрлалтай бидний хамтран ажилладад брэндүүдэд захиалгаар хийгдэж ирдэг ба бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх хугацаа болон хүргэлт гэсэн хоёр хүчин зүйлээс болж хугацаа нь тодорхойлогддог.
Үйлдвэрлэгдэх хугацаа
Захиалагчийн хэмжээсийн дагуу бүтээгдэхүүн нь захиалга өгсөн өдрийн маргаашаас эхлэн 3-5 өдөрт үйлдвэрлэгдэж дуусдаг.
Хүргэлтийн хугацаа
Бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж дууссаны дараа хүргэлтэнд гарах бөгөөд Улаанбаатар хот хүртэл ойролцоогоор 7-9 өдөрт хүргэгдэн ирдэг. Энэ хугацаа нь баярын өдөр болон гаалийн нөхцөл байдалаас шалтгаалан сунгагдаж болдог.
Захиалсан хөшиг таарахгүй бол хэрхэн шийдвэрлэх вэ?
Захиалагч хэмжилтээ буруу авсанаас үүдэн хөшиг амалгаанд таарахгүй тохиолдолд худалдаалагч тал хариуцахгүй болно. Иймд хэмжилтээ анхааралтай зөв авна уу!
Зөвлөмж: Хөшиг амалгаанд таарахгүй тохиолдолд хөшгийг өрөмдөж тогтоох боломжтой байдаг.
Хэрвээ худалдаалагч тал захиалагч талын өгсөн хэмжээнээс өөр хэмжээгээр хөшгийг үйлдвэрлэсэн тохиолдолд худалдаалагч тал төлбөрийг буцаан барагдуулна.