Хөшигний зам :
PVC материалтай : 11.000₮ / 1м2
Ган материалтай : 17.000₮ / 1м2
Хөшиг :
Нарны гэрэл 30% хаадаг : 28.000₮ - 30.000₮
Нарны гэрэлт 60% хаадаг : 32.500₮
Нарны гэрэлт 60% хаадаг : 35.000₮
СУУРИЛУУЛАХ ТӨРӨЛҮҮД
Цонхны хүрээн дээр суурилуулах
Цонхны ирмэгээс тааз хүртэл зай 1.5см-аас бага тохиолдолд цонхны хүрээн дээр суурилуулах боломжтой. Цонхыг асуудалгүй онгойх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд салхивч бүрт тусад нь хөшиг тогтоох шаардлагатай.
Цонхны амалгаанд суурилуулах
Цонхны дээд ирмэгээс тааз хүртэл зай 1.5см-аас их байсан тохиолдолд амалгаан дээр суурилуулах боломжтой. Зам наах гадаргуй гөлгөр биш арзгар бол өрөмдөж тогтооно.
НАРНЫ ГЭРЭЛ 30% ХААДАГ
Босоо судалтай тюль
28.000₮ / 1м
Хөндий нэхмэл хээтэй тюль
28.000₮ / 1м
Цэцгэн хээтэй тюль
30.000₮ / 1м
Тааран тюль
30.000₮ / 1м
НАРНЫ ГЭРЭЛ 50% ХААДАГ
Хар хүрээтэй тааран хөшиг
32.500₮ / 1м
Товгор босоо судалтай тааран тюль
32.500₮ / 1м
НАРНЫ ГЭРЭЛ 60% ХААДАГ
Хар хүрээтэй тааран хөшиг
35.000₮ / 1м
Цэцгэн хээтэй тааран хөшиг
35.000₮ / 1м
Зэн тааран хөшиг
35.000₮ / 1м
1. Амалгаанд суйрлуулах хөшигний хэмжээс авах
G буюу цонхны ирмэгнээс тааз хүртэл зай 1.5см-аас их байсан тохиолдолд хөшиг амалгаан дээр суурилуулах боломжтой.
Хөшигний өргөнийг олохдоо W буюу амалгааны өргөнийг 2 дахин үржүүлж тооцно.
W*2= Хөшигний өргөн
Хөшигний уртыг олохдоо H буюу цонхны уртаас 2см хасаж тооцно.
H-2см= Хөшигний урт
Цонхны өргөн W нь 1.2м-ээс их бол 2 хос хөшиг хийгдэнэ.
W:2= Хос хөшигний тус бүрийн хэмжээ
2. Араман дээр суйрлуулах хөшигний хэмжээс авах
Цонхны амалгаан дээр хөшиг суурилуулахад цонх онгойход хөшиг тээглэхгүй байхын тулд салхивч буюу цонхны онгойдог тал (W1) мөн цонхны онгойдогүй тал (W2) тус бүр хөшиг тогтоох шаардлагатай.
Хөшигний өргөнийг олохдоо W (W1) тус бүрийн өргөнийг хоёрт үржүүлэн тооцно.
W*2= Хөшигний өргөн
Хөшигний уртыг олохдоо H буюу цонхны уртаас 2см хасаж тооцно.
H-2см= Хөшигний урт
Хэрвээ хоёр талдаа хоёр салхивчтай бол W2 буюу дахин тусадаа хөшиг тогтоох шаардлагатай.
Хэрхэн цэвэрлэх вэ?
ТОГТСОН ТОЛБЫГ ЦЭВЭРЛЭХ АРГА
✅ Толбо тогтсон тохиолдолд толбо арилгагчаар эсвэл аяга таваг угаагч савантай хольсон бүлээн усыг зөөлөн даавуун алчуурт шингээн арчина. Дараа нь нойтон хэсэгээ хуурай даавуугаар арчиж илүүдэл усыг шингээн авна.
ГҮН ЦЭВЭРЛЭХ АРГА
✅ Вананд эсвэл том саванд: Маш сайн цэвэрлэхийн тулд хөшигийг буулгаад угаалгын нунтагтай бүлээн устай вананд хийн зөөлөн алчуураар үрж угаана, угааж дууссаны дараа цэвэр усаар сайтар зайлаар нарны гэрэл шууд тусахгүй агаар сэлбэлттэй газар тавьж хатаана.
⚠️ Нойтон байх үед бүү ороогоорой. Энэ нь хөгц үүсэх нөхцөл бүрдүүлдэг.
Ямар материалаар хийгдсэн бэ?
Материал: Хөшигний дээд болон доод зам нь хөнгөн цагаан хайлшаар хийгдсэн. Их бие нь А зэрэглэлийн хүний биед хоргүй, байгальд ээлтэй полистер даавуун материалаар хийгдсэн.
Захиалгаар ирэх хугацааны талаар дэлгэрэнгүй
Манай хөшигнүүд нь Хятад улсад байрлалтай бидний хамтран ажилладад брэндүүдэд захиалгаар хийгдэж ирдэг ба бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх хугацаа болон хүргэлт гэсэн хоёр хүчин зүйлээс болж хугацаа нь тодорхойлогддог.
Үйлдвэрлэгдэх хугацаа
Захиалагчийн хэмжээсийн дагуу бүтээгдэхүүн нь захиалга өгсөн өдрийн маргаашаас эхлэн 3-5 өдөрт үйлдвэрлэгдэж дуусдаг.
Хүргэлтийн хугацаа
Бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж дууссаны дараа хүргэлтэнд гарах бөгөөд Улаанбаатар хот хүртэл ойролцоогоор 7-9 өдөрт хүргэгдэн ирдэг. Энэ хугацаа нь баярын өдөр болон гаалийн нөхцөл байдалаас шалтгаалан сунгагдаж болдог.
Захиалсан хөшиг таарахгүй бол хэрхэн шийдвэрлэх вэ?
Захиалагч хэмжилтээ буруу авсанаас үүдэн хөшиг амалгаанд таарахгүй тохиолдолд худалдаалагч тал хариуцахгүй болно. Иймд хэмжилтээ анхааралтай зөв авна уу!
Зөвлөмж: Хөшиг амалгаанд таарахгүй тохиолдолд хөшгийг өрөмдөж тогтоох боломжтой байдаг.
Хэрвээ худалдаалагч тал захиалагч талын өгсөн хэмжээнээс өөр хэмжээгээр хөшгийг үйлдвэрлэсэн тохиолдолд худалдаалагч тал төлбөрийг буцаан барагдуулна.