БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА
100% цэвэр линден мод
Энэ хөшиг нь Орос улсын импортын Линден модоор хийгддэг ба модны хээ нь жигд бөгөөд үзэмжтэй, хөнгөн бөгөөд даац сайн авдаг тул амархан гэмтдэггүй.
UV байгальд ээлтэй будаг
Хөшигний доод суурь нь цэвэр хөнгөн цагааны хайлшаар хийгдсэн тул эдэлгээ болон чанар сайтай, зэвэрч өнгөө алдахгүй.
Сайжруулсан араатай
Хөшигний араа нь сайжирсанаар нээж, хаадаг бүс нь илүү тогтвортой болсон.
Дугуй ирмэгтэй зузаан үеүүдтэй
Энгийн модон жалюз нь 2.3см зузаан үетэй бол манай жалюз нь 2.8см зузаан үеүүдтэй. Ирмэг нь дугуй тул хэрэглэхэд аюулгүй.
Модон жалюз хөшиг нь амалгаан дотор эсвэл амалгааны гадна гэсэн хоёр төрлөөр цонхонд суурилуулах боломжтой.
Амалгаанд суйрилуулах
Амалгааны гадна суурилуулах
Амалгааны зузаан D нь 6см ба түүнээс дээш тохиолдолд хөшгийг амалгаан дотор суурилуулах боломжтой.
Амалгаан дотор суйрлуулах:
Цонхныхоо W ба H хэмжээг авна.
Хананд өрөмдөж суйрлуулах боломжтой цонхны хэмжээс:
W ба H хэмжээс дээр тус бүр 10см нэмж тооцно.
Хөшигний хэмжээ 1м2 аас бага тохиолдолд 1м2 үнээр төлбөр тооцогдоно.
Өдөн тоос буулгагч эсвэл чийгтэй алчуураар арчиж цэвэрлэнэ.
Захиалгаар ирэх хугацааны талаар дэлгэрэнгүй
Манай хөшигнүүд нь Хятад улсад байрлалтай бидний хамтран ажилладад брэндүүдэд захиалгаар хийгдэж ирдэг ба бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх хугацаа болон хүргэлт гэсэн хоёр хүчин зүйлээс болж хугацаа нь тодорхойлогддог.
Үйлдвэрлэгдэх хугацаа
Захиалагчийн хэмжээсийн дагуу бүтээгдэхүүн нь захиалга өгсөн өдрийн маргаашаас эхлэн 3-5 өдөрт үйлдвэрлэгдэж дуусдаг.
Хүргэлтийн хугацаа
Бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж дууссаны дараа хүргэлтэнд гарах бөгөөд Улаанбаатар хот хүртэл ойролцоогоор 7-9 өдөрт хүргэгдэн ирдэг. Энэ хугацаа нь баярын өдөр болон гаалийн нөхцөл байдалаас шалтгаалан сунгагдаж болдог.
Захиалсан хөшиг таарахгүй бол хэрхэн шийдвэрлэх вэ?
Захиалагч хэмжилтээ буруу авсанаас үүдэн хөшиг амалгаанд таарахгүй тохиолдолд худалдаалагч тал хариуцахгүй болно. Иймд хэмжилтээ анхааралтай зөв авна уу!
Зөвлөмж: Хөшиг амалгаанд таарахгүй тохиолдолд хөшгийг өрөмдөж тогтоох боломжтой байдаг.
Хэрвээ худалдаалагч тал захиалагч талын өгсөн хэмжээнээс өөр хэмжээгээр хөшгийг үйлдвэрлэсэн тохиолдолд худалдаалагч тал төлбөрийг буцаан барагдуулна.