БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА
Дотогш онгойдог цонхны төгс шийдэл
Дотогш онгойдог цонх болон балконы хаалганд нэн тохиромжтой. Арамны дотор болон дээр суулгах аргуудаас сонгох боломжтой.
Дээш - Доош нээгдэж хаагддаг
Энэ хөшиг нь дээш - доош нээгдэж хаагддаг тул өглөөний болон үдийн нарны тусгалд тааруулан хагаслан хаах боломжтой.
Хөнгөн цагаан дээд болон доод замтай
Хөшигний дээд болон доод зам нь цэвэр хөнгөн цагааны хайлшаар хийгдсэн тул эдэлгээ болон чанар сайтай, зэвэрч өнгөө алдахгүй.
Буулгаж хаахад хялбар
Хөшиг нь дээд болон доод зам дээрээ бариултай тул онгойлгож хаахад хялбар.
БҮТЭН НАРНЫ ХААЛТТАЙ КОМБ ХӨШИГ
Бүтэн нарны хаалттай буюу 95-99% -ын нарны гэрлийг хааж бүдэг, театр шиг эффект үүсгэдэг, унтахад тохиромжтой боловч тас харанхуй биш тул илүү сайн амралтын орчинг үүсгэдэг.
Тохиромжтой өрөө: Унтлагын өрөө
ХАГАС НАРНЫ ХААЛТТАЙ КОМБ ХӨШИГ
Хагас нарны хаалттай буюу гэрэл шүүгч хөшиг нь өрөөнд орж ирж буй байгалийн нарны гэрлийг зөөлрүүлж, сарниулахаас гадна өрөөний дотор тодорхой хэмжээний нууцлалыг хангах зориулалттай.
Тохиромжтой өрөө: Унтлагны өрөөнөөс бусад бүх өрөөнд тохиромжтой
59.000₮ / м2
69.000₮ / м2
А. Араман дотор суурилуулах
B. Араман дээр суурилуулах
А. Арамны зузаан D нь 1см ба түүнээс дээш байх тохиолдолд араман дотор суурилуулах боломжтой ба W, H хэмжээг авна.
B. Арамны зузаан D нь 1см-аас бага тохиолдолд арамны дээр суурилуулах боломжтой ба W, H хэмжээн дээр тус бүр 2см нэмж тооцно.
Хийгдэх боломжтой цонхны хэмжээс:
W буюу цонхны өргөн: 0.2м-1.2м
H буюу цонхны урт: 0.2м-2м
Хөшигний хэмжээ 1м2 аас бага тохиолдолд 1м2 үнээр төлбөр тооцогдоно.
Хэрхэн цэвэрлэх вэ?
ГАДАРГУУД ТОГТСОН ТООСИЙГ ЦЭВЭРЛЭХ АРГА
✅ Өдөн тоос буулгагч эсвэл Микрофибр даавуугаар тоосыг зөөлөн арчиж цэвэрлэнэ. Мөн жижиг зөөлөн үстэй сойзон хушуутай тоос сорогчоор соруулж авч болно.
🚫 Хушуугүй мөн шал сорох зориулалттай хушуу хэрэглэж болохгүй. Хушуугүй тоос сорогч нь зөгийн үүр хэлбэрийг гэмтээх, шал сорогч хушуу нь хөшгийг бохирдуулах эрсдэлтэй.
ХӨШИГНИЙ ХӨНДИЙД ТОГТСОН ТООСИЙГ ЦЭВЭРЛЭХ АРГА
✅ Үсний сэнсийг хүйтэн температур дээр тохируулан хөндийд хуримтлагдсан тоосыг үлээж арилгана.
🚫 Халуун температураар үлээж болохгүй. Энэ нь хөшигний хэвийг барьж буй цавууг зөөлрүүлж хэлбэрийг алдагдуулах эрсдэлтэй.
ТОГТСОН ТОЛБЫГ ЦЭВЭРЛЭХ АРГА
✅ Толбо тогтсон тохиолдолд толбо арилгагчаар эсвэл аяга таваг угаагч савантай хольсон бүлээн усыг зөөлөн даавуун алчуурт шингээн зөөлөн дарж арчина. Дараа нь нойтон хэсэгээ хуурай даавуугаар зөөлөн дарж илүүдэл усыг шингээн авна. Эцэст нь үсний сэнсээ хүйтэн дээр тааруулан үлээн хатаана.
🚫 Алчуураар хүчтэй үрэн арчиж болохгүй. Үрэлт нь хөшигний хэлбэрийг алдуулах эрсдэлтэй.
ГҮН ЦЭВЭРЛЭХ АРГА
✅ Зөвхөн усны хамгаалалттай комб хөшгийг хүнд бохирдолтой бол аяга таваг угаагч шингэнтэй бүлээн устай ваннд 15-30 минут дэвтээгээд сайтар зайлж, дахин суурилуулахаасаа өмнө агаарт бүрэн хатаана.
Ямар материалаар хийгдсэн бэ?
Материал: Комб хөшиг нь нэхмэл бус полиэстр материалаар хийгдсэн. Энэхүү бат бөх, хөнгөн материал нь зургаан өнцөгт, агаар түгээх эсүүд үүсгэх замаар маш сайн дулаалга өгөхийн зэрэгцээ дэвүүр мэт нугалаасыг барих зориулалттай.
Дотор доторлогоо: Бүтэн нарны хаалттай комб хөшиг нь гэрлийг 100% хаахын тулд mylar буюу тугалган материалаар хийсэн доторлогоотой.
Бүтэц: Зөгийн үүрний хэлбэрийг бүрдүүлэхийн тулд нугалаас дээр хоёр давхар даавууг хооронд нь холбодог.
Техник хангамж: Дээд болон доод суурь нь хөнгөн цагаанаар хийгдсэн.
Бат бөх чанар: Материалыг антистатик, тоос шороо нэвтэрдэггүй, үрчлээнд тэсвэртэй шинж чанараар нь сонгодог. Эдгээр материалын хослол нь хөшигийг өвлийн улиралд өрөөг дулаан, зуны улиралд сэрүүн байлгах боломжийг олгодог.
Захиалгаар ирэх хугацааны талаар дэлгэрэнгүй
Манай хөшигнүүд нь Хятад улсад байрлалтай бидний хамтран ажилладад брэндүүдэд захиалгаар хийгдэж ирдэг ба бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх хугацаа болон хүргэлт гэсэн хоёр хүчин зүйлээс болж хугацаа нь тодорхойлогддог.
Үйлдвэрлэгдэх хугацаа
Захиалагчийн хэмжээсийн дагуу бүтээгдэхүүн нь захиалга өгсөн өдрийн маргаашаас эхлэн 3-5 өдөрт үйлдвэрлэгдэж дуусдаг.
Хүргэлтийн хугацаа
Бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж дууссаны дараа хүргэлтэнд гарах бөгөөд Улаанбаатар хот хүртэл ойролцоогоор 7-9 өдөрт хүргэгдэн ирдэг. Энэ хугацаа нь баярын өдөр болон гаалийн нөхцөл байдалаас шалтгаалан сунгагдаж болдог.
Захиалсан хөшиг таарахгүй бол хэрхэн шийдвэрлэх вэ?
Захиалагч хэмжилтээ буруу авсанаас үүдэн хөшиг амалгаанд таарахгүй тохиолдолд худалдаалагч тал хариуцахгүй болно. Иймд хэмжилтээ анхааралтай зөв авна уу!
Зөвлөмж: Хөшиг амалгаанд таарахгүй тохиолдолд хөшгийг өрөмдөж тогтоох боломжтой байдаг.
Хэрвээ худалдаалагч тал захиалагч талын өгсөн хэмжээнээс өөр хэмжээгээр хөшгийг үйлдвэрлэсэн тохиолдолд худалдаалагч тал төлбөрийг буцаан барагдуулна.