БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА
Өрөмдөж тогтоох шаардлагагүй
Шилэн хүрээтэй жалюз хаалт нь цонхны хүрээг өрөмдөж гэмтээлгүйгээр, илүү хялбар аргаар суурилуулах технологитой хийгдсэн.
CCC чанарын баталгаатай шил
Хаалтны шил нь 5мм зузаан олон улсын ССС чанарын баталгаатай, аюулгүй байдлыг хангасан хагарахдаа хурц өнцөггүйгээр жижиг хэсэг болж бутардаг.
Сайжруулсан замтай загвар
Суурилуулсан зам нь илүү уян хатан, чимээ багтай байхаар бүтээгдсэн бөгөөд ашиглалтын хугацаа урттай.
Зузааруулсан хөнгөнцагаан хуудсуудтай
3-3.5% өндөр магнийн агууламжтай тул илүү бат бөх, хэлбэрээ хялбар алдахгүй. Метал нунтаг шүршигч будаг (Metal powder spray) будагддсан.
Хэмжээс авах заавар:
H - цонхны уртын хэмжээ
W - цонхны өргөний хэмжээ
D буюу цонхны хүрээний зузаан
C буюу цонхны хүрээний ирмэгээс бариул хүртэл зайг тус бүр авна.
Хийгдэх боломжтой хэмжээс:
H (цонхны урт) : 3м хүртэл
W (цонхны өргөн) : 2.3м хүртэл
Анхааруулга:
* Хэмжилт хийхдээ мм - ын нарийвчлалтай авна. Хэмжээс 3мм-ээс ихгүй зөрүүтэй байж хаалт цонхонд яг таарсан хийгдэх боломжтой.
* Хэмжээс нь 1м2-аас бага хэмжээтэй тохиолдолд 1м2 ын үнээр тооцогдоно. ( Хүрээ тус бүрт )
Хоёр түгжээ дэгээг суурилуулах хаалтны дээд хүрээн дээр суурилуулна.
Хоёр түгжээ дэгээг цонхны доод хүрээний зөөлөвч дундуур шургуулж хийнэ.
Дээд хоёр түгжээ дэгээг цонхны шилний зөөлөвчрүү шургуулж амалгаанд суурилуулна.
Цонх болон хаалтны хоорондох завсарыг сликоноор битүүлнэ.
Хэрхэн цэвэрлэх вэ?
ГАДАРГУУД ТОГТСОН ТООСИЙГ ЦЭВЭРЛЭХ АРГА
✅ Чийгтэй алчуураар арчиж угааж цэвэрлэнэ.
Ямар материалаар хийгдсэн бэ?
Хүрээ: 1-1,2мм зузаан хөнгөн цагааны хайлшаар хийгдсэн.
Будаг : Метал нунтаг шүршигч будаг (Metal powder spray)
Шил: 5см зузаан CCC стандартын хатууруулсан шил
Техник хангамж: Дэлбэрэлтийн аюулгүй байдал буюу шил нь хагарахдаа хурц өнцөггүйгээр жижиг хэсгүүд болж бутардаг.
Захиалгаар ирэх хугацааны талаар дэлгэрэнгүй
Манай хөшигнүүд нь Хятад улсад байрлалтай бидний хамтран ажилладад брэндүүдэд захиалгаар хийгдэж ирдэг ба бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх хугацаа болон хүргэлт гэсэн хоёр хүчин зүйлээс болж хугацаа нь тодорхойлогддог.
Үйлдвэрлэгдэх хугацаа
Захиалагчийн хэмжээсийн дагуу бүтээгдэхүүн нь захиалга өгсөн өдрийн маргаашаас эхлэн 3-5 өдөрт үйлдвэрлэгдэж дуусдаг.
Хүргэлтийн хугацаа
Бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж дууссаны дараа хүргэлтэнд гарах бөгөөд Улаанбаатар хот хүртэл ойролцоогоор 7-9 өдөрт хүргэгдэн ирдэг. Энэ хугацаа нь баярын өдөр болон гаалийн нөхцөл байдалаас шалтгаалан сунгагдаж болдог.
Захиалсан хөшиг таарахгүй бол хэрхэн шийдвэрлэх вэ?
Захиалагч хэмжилтээ буруу авсанаас үүдэн хөшиг амалгаанд таарахгүй тохиолдолд худалдаалагч тал хариуцахгүй болно. Иймд хэмжилтээ анхааралтай зөв авна уу!
Зөвлөмж: Хөшиг амалгаанд таарахгүй тохиолдолд хөшгийг өрөмдөж тогтоох боломжтой байдаг.
Хэрвээ худалдаалагч тал захиалагч талын өгсөн хэмжээнээс өөр хэмжээгээр хөшгийг үйлдвэрлэсэн тохиолдолд худалдаалагч тал төлбөрийг буцаан барагдуулна.