БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА
Олон төрлөөр суурилуулах боломжтой
Хүрээтэй комб хаалт хөшиг нь шингэн хадаас гэж нэрлэгддэг цавуугаар эсвэл өрөмдөж тогтоох боломжтой.
Өрөөсөө хөнгөн цагаан хүрээтэй
Хөшиг нь өөрөөсөө хүрээтэй тул илүү бат бөх, хаалга болон том хэмжээтэй цонхонд хийх боломжтой. Дээш доош татаж онгойдог бариултай.
Олон өнгийн хүрээний сонголттой
Нарны UV туяанд хурдан өнгөө алддаггүй "Baked spray" технологийн будагтай. Олон өнгийн сонголттой тул цонхны арамны өнгөндөө тааруулан сонгох боломжтой.
Усны хамгаалалттай материалтай
Хөшиг нь усны хамгаалалттай материалаар хийгддэг тул норох болон хөгзөрөх зэрэг асуудалаас айлтгүй. Мөн цэвэрлэхэд хялбар.
БҮТЭН НАРНЫ ХААЛТТАЙ КОМБ ХӨШИГ
Бүтэн нарны хаалттай комб хөшиг нь 99% нарны гэрлийг хааж өдрийн гэрэлд ч өрөөг тас харанхуй болгодог.
Тохиромжтой өрөө: Унтлагын өрөө
ХАГАС НАРНЫ ХААЛТТАЙ КОМБ ХӨШИГ
Хагас нарны хаалттай буюу гэрэл шүүгч хөшиг нь өрөөнд орж ирж буй байгалийн нарны гэрлийг зөөлрүүлж, сарниулахаас гадна өрөөний дотор тодорхой хэмжээний нууцлалыг хангах зориулалттай.
Тохиромжтой өрөө: Унтлагны өрөөнөөс бусад бүх өрөөнд тохиромжтой
125.000₮ / м2
125.000₮ / м2
Хэмжээс авахын өмнө:
D буюу цонхны хүрээний зузаан нь 2см-аас их байх шаардлагатай.
C буюу цонхны хүрээний ирмэгээс бариул хүртэл зай 2см-аас их байх шаардлагатай.
Хэмжээс авах заавар:
H - цонхны уртын хэмжээ
W - цонхны өргөний хэмжээг тус бүр авна.
* Зарим цонхны дээд, доод өргөн болон баруун, зүүн уртын хэмжээс нь өөр байх тохиолдол байдаг тул тус бүрийн хэмжээг авах нь эрсдэлээс сэргийлдэг.
Анхааруулга:
Хэмжилт хийхдээ мм - ын нарийвчлалтай авна. Хэмжээс 1мм-ээс ихгүй зөрүүтэй байж хөшиг цонхонд яг таарсан хийгдэх боломжтой.
Хэрхэн цэвэрлэх вэ?
ГАДАРГУУД ТОГТСОН ТООСИЙГ ЦЭВЭРЛЭХ АРГА
✅ Өдөн тоос буулгагч эсвэл Микрофибр даавуугаар тоосыг зөөлөн арчиж цэвэрлэнэ. Мөн жижиг зөөлөн үстэй сойзон хушуутай тоос сорогчоор соруулж авч болно.
🚫 Хушуугүй мөн шал сорох зориулалттай хушуу хэрэглэж болохгүй. Хушуугүй тоос сорогч нь зөгийн үүр хэлбэрийг гэмтээх, шал сорогч хушуу нь хөшгийг бохирдуулах эрсдэлтэй.
ХӨШИГНИЙ ХӨНДИЙД ТОГТСОН ТООСИЙГ ЦЭВЭРЛЭХ АРГА
✅ Үсний сэнсийг хүйтэн температур дээр тохируулан хөндийд хуримтлагдсан тоосыг үлээж арилгана.
🚫 Халуун температураар үлээж болохгүй. Энэ нь хөшигний хэвийг барьж буй цавууг зөөлрүүлж хэлбэрийг алдагдуулах эрсдэлтэй.
ТОГТСОН ТОЛБЫГ ЦЭВЭРЛЭХ АРГА
✅ Толбо тогтсон тохиолдолд толбо арилгагчаар эсвэл аяга таваг угаагч савантай хольсон бүлээн усыг зөөлөн даавуун алчуурт шингээн зөөлөн дарж арчина. Дараа нь нойтон хэсэгээ хуурай даавуугаар зөөлөн дарж илүүдэл усыг шингээн авна. Эцэст нь үсний сэнсээ хүйтэн дээр тааруулан үлээн хатаана.
🚫 Алчуураар хүчтэй үрэн арчиж болохгүй. Үрэлт нь хөшигний хэлбэрийг алдуулах эрсдэлтэй.
ГҮН ЦЭВЭРЛЭХ АРГА
✅ Зөвхөн усны хамгаалалттай комб хөшгийг хүнд бохирдолтой бол аяга таваг угаагч шингэнтэй бүлээн устай ваннд 15-30 минут дэвтээгээд сайтар зайлж, дахин суурилуулахаасаа өмнө агаарт бүрэн хатаана.
🚫 Хөшигөө ваннд хийж угаахдаа дээд замыг усанд хийж болохгүй. Учир нь дээд зам доторх метал эд ангиуд норж зэврэх эрсдэлтэй.
⚠️ ЧУХАЛ ЗӨВЛӨМЖҮҮД
Усны хамгаалалтгүй комб хөшгийг хэзээ ч усанд дүрж болохгүй ! Усны хамгаалалтгүй комб хөшиг нь усанд хэлбэрээ хурдан алддаг тул хөшгийг усанд дүрж болохгүй.
Комб хөшиг нь ихэвчлэн тоосны уламаас бохирддог тул долоо хоног бүр тоосыг арчиж байвал гүн бохирдолд ордоггүй.
Ямар материалаар хийгдсэн бэ?
Материал: Комб хөшиг нь нэхмэл бус полиэстр материалаар хийгдсэн. Энэхүү бат бөх, хөнгөн материал нь зургаан өнцөгт, агаар түгээх эсүүд үүсгэх замаар маш сайн дулаалга өгөхийн зэрэгцээ дэвүүр мэт нугалаасыг барих зориулалттай.
Дотор доторлогоо: Бүтэн нарны хаалттай комб хөшиг нь гэрлийг 100% хаахын тулд mylar буюу тугалган материалаар хийсэн доторлогоотой.
Бүтэц: Зөгийн үүрний хэлбэрийг бүрдүүлэхийн тулд нугалаас дээр хоёр давхар даавууг хооронд нь холбодог.
Техник хангамж: Дээд зам болон доод хашлага нь хөнгөн цагаанаар хийгдсэн.
Бат бөх чанар: Материалыг антистатик, тоос шороо нэвтэрдэггүй, үрчлээнд тэсвэртэй шинж чанараар нь сонгодог. Эдгээр материалын хослол нь хөшигийг өвлийн улиралд өрөөг дулаан, зуны улиралд сэрүүн байлгах боломжийг олгодог.
Захиалгаар ирэх хугацааны талаар дэлгэрэнгүй
Манай хөшигнүүд нь Хятад улсад байрлалтай бидний хамтран ажилладад брэндүүдэд захиалгаар хийгдэж ирдэг ба бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх хугацаа болон хүргэлт гэсэн хоёр хүчин зүйлээс болж хугацаа нь тодорхойлогддог.
Үйлдвэрлэгдэх хугацаа
Захиалагчийн хэмжээсийн дагуу бүтээгдэхүүн нь захиалга өгсөн өдрийн маргаашаас эхлэн 3-5 өдөрт үйлдвэрлэгдэж дуусдаг.
Хүргэлтийн хугацаа
Бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж дууссаны дараа хүргэлтэнд гарах бөгөөд Улаанбаатар хот хүртэл ойролцоогоор 7-9 өдөрт хүргэгдэн ирдэг. Энэ хугацаа нь баярын өдөр болон гаалийн нөхцөл байдалаас шалтгаалан сунгагдаж болдог.
Захиалсан хөшиг таарахгүй бол хэрхэн шийдвэрлэх вэ?
Захиалагч хэмжилтээ буруу авсанаас үүдэн хөшиг амалгаанд таарахгүй тохиолдолд худалдаалагч тал хариуцахгүй болно. Иймд хэмжилтээ анхааралтай зөв авна уу!
Зөвлөмж: Хөшиг амалгаанд таарахгүй тохиолдолд хөшгийг өрөмдөж тогтоох боломжтой байдаг.
Хэрвээ худалдаалагч тал захиалагч талын өгсөн хэмжээнээс өөр хэмжээгээр хөшгийг үйлдвэрлэсэн тохиолдолд худалдаалагч тал төлбөрийг буцаан барагдуулна.